Гүйлгээний мэдээлэл


Ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулах технологи

Зохиогч: доктор Д.Энхжаргал
Салбар: Техник
Огноо: 2017 он
Барааг түгээх

Энэхүү ном нь хөнгөн үйлдвэрлэлийн салбарын инженер, технологич, лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, ноос, ноолуур үйлдвэрлэгч, гарааны бизнес эрхлэгч, магистр, докторын бүтээл горилогч залуу судлаач болон хими, технологийн чиглэлийг сонгон суралцагч оюутан Та бүхэнд зориулав.

УДИРТГАЛ

Дэвшилтэт технологийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих нанотехнологийн судалгааны үр дүнг эрчим хүч, материал судлал болон бусад салбарт нэвтрүүлэх хандлага өсч байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд ноос, ноолууран түүхий эдийг түүний нөөцтэй уялдуулан үр ашиг, оновчтой горимоор гүн боловсруулах, уламжлалт технологийг гүнзгийрүүлэн боловсронгуй болгох, боловсруулалтын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж бүтээгдэхүүний чанарыг олон улсын стандарт, зах зээлийн хэрэгцээнд нийцүүлж өрсөлдөх чадварыг сайжруулснаар салбарын тогтвортой хөгжилд гол нөлөөлөл үзүүлэх юм.

Дэлхийн зах зээлд ноолууран эдлэлийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж бэлэн бүтээгдэхүүний үнэ 20-30 дахин өсч цаашдаа ч өсөх хандлага давтагдажбайна. Иймээс ноос, ноолуурыг ихэвчлэн хагас боловсруулсан хэлбэрээр экспортолдог, хязгаарлагдмал бараа, бүтээгдэхүүнтэй манай улсын хувьд дэлхийд ховорт тооцогдох ноос, ноолуурыг иж бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах бодлого барьж байна. Тиймээс сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэр төрлийг нь өргөжүүлэн дэлхийн зах зээлд нэхмэлийн онцлог ширхэгтээр эцсийн чанартай бүтээгдэхүүнээр өрсөлдөх нь ноос, ноолуур боловсруулах салбарын үйлдвэрлэгчдэд чухал асуудлын нэг юм.

Олон улсын хэмжээнд нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрлэлийн гүйцэтгэн боловсруулалтад хэрэгжиж байгаа хими-технологийн олон шат дамжлага бүхий онол, практикийн туршилт судалгаа нь ихэвчлэн хөвөн, олс, химийн дэвшилтэт ширхэгт материал дээр хийдэг байна.

Харин манай орны хувьд дэлхийн болон бүс нутгийн технологи, бизнесийн өөрчлөлтөд зохицох чадвартай, уян хатан тогтолцоог хэрэгжүүлэх арга хэрэгсэл, нарийвчилсан судалгаа хийж, түүний үр дүнд тулгуурлахыг зорилго болгосон. Гэвч ноос, ноолуурыг гүйцэтгэн боловсруулахад химийн шинж чанарын гол үзүүлэлт болох гистологи бүтэц, амин хүчил, тос, тосны хүчлийн бүрэлдэхүүн, протейны хэмжээг хими-технологийн боловсруулалтын өмнө болон дараах ширхэгтийн өөрчлөлтийг молекулын нано түвшинд судалж, ноос ноолууран сүлжмэл бүтээгдэхүүний зөөлөн чанарыг сайжруулах чиглэлээр хийсэн судалгаа, туршилт, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ажил ховор юм.

Иймээс олон талаас нь авч үзэхийн тулд ноос, ноолууран ширхэгтийн гистологи бүтэц, амин хүчлийн бүрэлдэхүүн, протейны хэмжээ тодорхойлох, тос болон тосны хүчлийн бүрэлдэхүүнийг боловсруулалтын өмнөх болон дараах үеийн төлөвийг судалсан судалгаандаа суурилан бүтээгдэхүүний зөөлөн чанарыг сайжруулах технологийг боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгыг энэхүү номондоо дэвшүүлсэн болно.

Зүйл: Мэдээлэл:
Зохиогч: доктор Д.Энхжаргал
Салбар: Техник
Огноо: 2017 он

Таны худалдаж авсан барааны татаж авах холбоос, болон нууц үгийг бүртгэлтэй  и-мэйл хаягаар тань худалдаж авсан даруйд илгээнэ.

Ижил төстэй бараанууд

Сүүлэнхүү цэвэр саван
16,900 ₮
Сүүлэнхүү цэвэр тос
26,900 ₮